Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн улирал ороо бусгаа. Элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглах бөгөөд дөрвөн зvг цэв цэлийн, уйтгартай цагаан униар тунана. Зуны лvгхийм халуун гэрийг шарж, малчин хvний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар vхрийн баас vргэлжилсэн агаад vvгээр тvvгээр хэдэн тугал оодогнон давхина.Хөлд орохоос аваад vс цайхыг хvртэл нэг голыг өгсөн уруудан нvvж, нэг худгийн эргэн тойрон нутагласаар, энэхvv ертөнцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном хэмээн буруу чалчих ба зайсан Намжил гаднаас ирж, хууль ёс хэмээн худал ярихыг сонссоор, өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл, айлгvй хэмээн бодож , тэнгэрийн хаяанаас цааш газаргvй гэж сэтгэсээр, тvмэн хэргээс хоцорч дэлхий боловсролоос гээгдэнэ. Өглөө бурханд залбирч, vдэш тэнгэр мөргөсөөр нэг насыг харанхуй манан дотор барна.
Хуучин хvv хул морин дээрээ хөндлөн сууж , хатируулсаар хvрч ирэх бөгөөд цагаан давуу алчуур толгойгоо ороосон агаад ширэлдсэн хар гэзгийг сэрвийсэн хэдэн vсээ шанаа руу нь унжина. Урагдаж навтарсан хар ханцуйг сугалдаргалж, хиртэж сайртсан бор тохойг гаргажээ. Тавхийтэл мориноосоо буун, тасхийтэл жолоогоо сойгоод тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нvvрнийхээ хөлсийг арчиж, нусаа хvрхийтэл нийгээд, гэрт оров. « Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийнх хонио хужирлаж байна.Дамба морио эрэх гэж явсан, Гомбо хангай ороод ирсэн» гэх зэрэг хэв ерийн хэдэн vгийг ах зах хvмvvстээ сонин болгон ярьж, гавж гуай хэмээн доогуур харан, зайсан гуай хэмээн дорой дуугарсаар зуухны хажууд сууна. Авгай хvvхдээс аяга, тарга, хэсэг хусам олж идээд, тэндээс гарч баян Балжирынд унага татан өгч, айраг уун, нэг vдийг өнгөрvvлээд, Дэндэв тайжийнд хонь гаргаж өгч гэдэс олж идэн, нэг vдшийг дуусгана. Хэдийгээр ухаан сэргэлэн хэмээвч, зvvн хошууны захад хvрсэнгvй, баруун мөрний тэртээ гарсангvй, зөвхөн гурав дөрвөн өртөө эргэн тойрон газрын оршин суусан тул, юуг vзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хэдийгээр залуу боловч vгээгvv ядуу өнчин балчир тул, нутаг сумын хэдэн айлд ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ. Өвлийн хvйтнийг адуу манаж өнгөрvvлэн, зуны халууныг хонь хариулж гэтэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жилийг нөхцvvлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын vгнээс бус vнэн юмгvй, өвөлжөө зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргvй хэмээн санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бvдvvлэг байдалд хvмvvжнэ. Юутай гомдолтой зэрлэг амьдралд, юутай хайрлалтай залуу нас юунд шинэ ертөнцийг vзэхийг vл хvснэ. Хvмvvжил нь ийм гунихралтай байдлыг хуучин хvv өөрөө бас яахан мэднэ. Хуучны феодал ба лам нарыг гайг мөн хэрхэн танина. Дэмий л байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улс цөм хучин хvvгийн адил нvдээ аньж чихээ бөглөн ертөнц гэгч чухам юу болохыг vзэлгvй, мэдэлгvй хөндий талд хоосоор хоцроход тулжээ. Хайран, хөөрхий хөөрхий.
Гэтэл хуучин хvvгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тогооны дотор гэрэл тусаж, нэгэн аймаг улс сэрэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тивийг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан монгол болов.
Хуучин хvv шинэ хvv болов
Юутай завшаан, юутай баяр.
1930 он
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих