2011-03-28
Хамгийн хамгийн 4 хэсэг
Дэлхийн хамгийн анх хүмүүн үүссэн өлгий нутгийн нэг Хүн хаана анх үүссэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргалдсаар байна. 1920 –иод оны эхээр Америкийн шинжилгээний анги монголын говийг таван жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлаа дүгнэсэн “Монгол геологи” хэмээх бүтээлд Ази тивийн төв хэсэгт бусад газар оронд хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ. Үүнийг баттай болгох нэгэн чухал зүйл бол 1974 онд Орхоны Шаамараас олсон мичний яс юм. Судлаачид мичний ясыг шинжлээд 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ. |
Үлэг гүрвэлийн хамгийн олон өндөгтөй газарДэлхийд хамгийн олон Үлэг гүрвэлийн өндөг олдсон орд бол Өмнөговь аймгийн Гурвантэс, Булган сумдын нутагт орших Баянзаг, Олгой, Улаанцав, Бугуйн цав зэрэг газар юм.Эдгээр газраас бараг гэмтээгүй шахам 10-15 см урт чулуужсан өндөг хэдэн зуугаар олджээ. Тэндээс олдсон чулуун өндөг эдүгээ Улаанбаатар, Москва, Варшав, Нью-Иоркийн музейд хадгалагдаж байна. |
Дэлхийд хамгийн том чулуун зэвсгийн газарӨвөрхангай аймгийн Богд сумын төвөөс зүүн урагш 40 км зайтай Арц богдын үзүүрт орших Мухар булаг нэртэй газар онцгой билээ. Орой дээрээ элдэв өнгийн цахиур үелэн тогтсон дэл хадтай толгойн бэлд 8 км өргөн, 12 км урт талбай эдэлсэн шинэ чулууны үеийн дарханы газар байдаг. Тэнд хүрэн ягаан, шар цахиурын шовх үлдэж, төрөл бүрийн хусуур, ялтас, загас маш элбэг ажээ. Тийм их талбайг эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар Ази, Европт олдсон мэдээ эдүгээ хүртэл огт үгүй тул эртний хүний өв соёлын дурсгалын дотор нэн сонирхолтойд ордог байна. |
Халуун рашаанМанай орны 50 гаруй халуун рашааны дотроос хамгийн халуун, хамгийн их нөөц ундаргатай, хамгийн олон булагтай рашаан бол Шаргалжуут юм. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгийн төвөөс 58 км зайтай оршдог Шаргалжуутын рашааныг 1968 оноос тохижуулан ашиглаж байна. Хамгийн том нуур
Манай оронд 3500 гаруй нуур, цөөрөм бий. Манай орны тогтмол нууруудаас хамгийн том нь Увс нуур юм. Монголын баруун хойд талд Увс аймгийн нутагт далайн түвшинээс дээш 759 метрийн өндөрт орших энэ нуур 3350 км2 талбай эзэлдэг. Хамгийн их нутагтай аймаг
Монголын хамгийн их газар нутагтай аймаг бол Өмнөговь юм. 161 мянган ам дөрвөлжин км талбайтай, энэ аймгийн гадаадын зарим улстай харьцуулбаас: Белги улсын нутгаас 5 дахин, Голландаас 4 дахин их буюу Дани, Австри хоёр улсын нутагтай тэнцэх ажээ. Оройтсон тэнгэрийн дуу
1920, 1928 оны өвлийн эхэн, намрын адаг сард Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын нутаг, 1976 оны 11-р сард мөн аймгийн Заг сумын нутагт тэнгэр дуугарсан байна. 1978 оны өвлийн 12-р сард онцгой дулаан болж манай орны төвийн нутгаар олон газар тэнгэр буугарч тэр ч байтугай Хөвсгөл, Архангай аймгийн нутгаар бороо оржээ. |
|
|
|
Сэтгэгдэл бичих