2011-03-28
Хамгийн хамгийн 2хэсэг
 Хүчтэй газар хөдлөлт
1905 оны 7 сард Хангайн нурууны баруун хойд салбар болох Ханхөхий, Булнай уулсын араар 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Хамгийн шинэ эрдэс, чулуулагийн нэг
Монгол-Зөвлөлтийн геологийн эрдэм шинжилгээний хамтарсан экспедицийнхэн урьд өмнө дэлхийд мэдэгдээгүй цоо шинэ чулуулаг онгонит, шинэ эрдэс-арметронгит зэргийг манай орноос олжээ. 1968 онд өмнөд монголд шүтлэг боржин тархсан мужийг тогтоож тодорхой судалгааны дүнд шинэ эрдэс нээв. 1972 онд Хан богдын шүлтлэг боржингийн биесээс авсан шинжилгээний сорьцонд цайвар хүрнээс хүрэн бор өнгөтэй, кальцийн цирконсиликат болох эрдэс олжээ. Уг эрдсийг минерологи, ретген бүтцийн талаар судалж эрдсийн бүтэц доторх ус нь целсийн 500 градуст ялгарч буйг тогтоов.
Хамгийн том цэнгэг нуур
Монголын "Хөх сувд хэмээн алдаршсан" Хөвсгөл нуур бол манай орны хамгийн том цэнгэг нуур юм. Далайн түвшнээс дээш 1646,3 м өндөрт оршдог. Хөвсгөл нуурын усан мандлын талбай нь 2770 хавтгай дөрвөлжин километр, усны багтаамж нь 380,7 шоо километр юм. Нуурын урт нь 136 км, хамгийн өргөн нь 37 км гүн нь 267,2 м юм.
Том солир
Манай оронд унасан хамгийн том солир бол Ховд аймгийн Булган сумын нутагт 1933 онд унасан 20 тонн жинтэй Чингисийн "мөнгөн дөш" нэртэй солир юм. Мөн "Аж богд 11" хэмээн нэрлэгдсэн солир 582,2 кг жинтэй ажээ.
Хамгийн өндөр мод
Манай орны ой хөвчийн моддын дотроос хамгийн өндөр нь Жодоо юм. Жодооны мөчрөөс эфирийн тос ялгаруулж авдаг. Манайд ургадаг Сибирь жодоо нь өндрөөрөө 24-26 м, цээжний өндөр дэх ишний бүдүүн нь 40-42 см болно. Тохиромжтой нөхцөлд 37-38м өндөр, 60-80 см хүртэл бүдүүн байх нь элбэг.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих